харшлийн эм
Эмийн хэлбэр: Шахмал эм
Фармакологийн Үйлдэл: Хлорфенамин нь гистамины эсрэг үйлдэлтэй бөгөөд голлон гистамины Н1 рецепторт хориг үүсгэж гистамины бие махбодид үзүүлэх сөрөг үйлдлийг багасгана. Үүнд: хялгасан судасны нэвчимтгий чанарыг багасгахын зэрэгцээ эдэд гистамин шалтгаант хаван үүсэх үзэгдлийг саатуулна. Үүний үр дүнд гистамины нөлөөгөөр үүсэх харшлын аливаа илрэл багасна. Хлорфенамин төв мэдрэлийн системд нөлөөлж тайвшруулах, нойрсуулах үйлдэл бага үзүүлдгээрээ гистамины эсрэг нөлөөлөх бусад бэлдмэлээс ялгаатай.
Фармакокинетик: Хлорфенамин ууж хэрэглэхэд хоол боловсруулах замын ханаар сайн шимэгдэнэ. Бэлдмэлийг хэрэглэснээс хойш 30-60 минутын дараа түүний цусан дахь концентраци дээд хэмжээндээ хүрнэ. Хлорфенамин хэрэглэсний дараа хамгийн түрүүнд уушиг, зүрх, бөөр, толгой, нарийн гэдэс, дэлүүнд нэлээд хэмжээгээр хүрэх ба харин бүдүүн гэдэс, булчин, ходоод, бөөрний дайвар, өөхөн эд, элэг чацархай зэрэгт бага хүрдэг болохыг туршлагаар баталсан байна. Хлорфенамины задралын үр дүнд монодезметилхлорфенамин ба дидезметилхлорфенамин үүснэ. 20% нь 24 цагийн дотор, 35% нь 48 цагийн дотор шээсээр, 1% өтгөнтэй метаболит байдлаар, 3-7% нь хэвээрээ шээстэй тус тус ялгарна.
Хэрэглэх заалт:
- Харшлын гаралтай загатнаа
- Чонон хөрвөс
- Харшлын гаралтай арьсны үрэвсэл
- Улирлын чанартай харшил
- Ургамлын тоосны харшил
- Ахуйн харшил
- Хүнсний харшил
- Эмийн харшил
- Гоо сайхны болон угаагч бодисын харшил
- Нянгийн гаралтай харшил
- Харшлын гаралтай зовхины үрэвсэл
- Хамрын салст бүрхүүлийн үрэвсэл
- Квинкийн хаван
- Гуурсан хоолойн багтраа зэргийн эмчилгээнд хэрэглэхээс гадна мөн урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Хэрэглэх арга, тун:
Нас | Нэг удаагийн тун шахмал(4мг) | Хоорондын зай | Хоногийн тун | Хоногийн дээд тун |
2-6нас | 1/4 шахмал (1мг) | 4-6 цаг | 3-4 удаа (3-4мг) | 1,5 шахмал (6мг) |
6-12 нас | 1/2 шахмал (2 мг) | 4-6 цаг | 3-4 удаа (6-8мг) | 3 шахмал (12мг) |
Насанд хүрэгсэд, 12-оос дээш насны хүүхэд | 1 шахмал (4 мг) | 4-6 цаг | 3-4 удаа (12-16мг) | 6 шахмал (24мг) |
Анхааруулга!: Нүдний даралт ихсэх өвчин, бамбай булчирхайн шүүрэл ихсэх, зүрх судасны хүнд өвчин, түрүү булчирхай томорсон үе зэрэгт болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
Гаж нөлөө: Хааяа бие сулрах, нойрмоглох байдал илэрч болзошгүй.Цээрлэлт: Жирэмсний эхний 3 сар, 2 хүртэлх насны хүүхдэд хэрэглэхгүй.
Савлалт: 20ширхэгээр флаконд савлан гаргана.
Анхааруулга!: Нүдний даралт ихсэх өвчин, бамбай булчирхайн шүүрэл ихсэх, зүрх судасны хүнд өвчин, түрүү булчирхай томорсон үе зэрэгт болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
Савлалт: 20ширхэгээр флаконд савлан гаргана.
Хадгалах нөхцөл: Хуурай сэрүүн нөхцөлд гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
КЛАРИФЕР
Лоратадин /Н1 гистамины рецепторын блокатор /
ФАРМАКОЛОГИЙН ҮЙЛДЭЛ:
Гистамины Н1 рецепторт удаан хугацаагаар хориг үүсгэдэг бэлдмэл юм. Харшлын эсрэг үйлдэл нь 30 минутын дотор эхэлж 24 цаг үргэлжлэнэ.Төв мэдрэлийн системд нөлөөлөхгүйгээс гадна тайвшруулах холинорецепторыг хориглох үйлдэл үзүүлдэг.
ФАРМАКОКИНЕТИК
Цус тархины хориг нэвтрэхгүй, хагас задралын үе нь 24 цаг. Шээсээр ялгарна. Өвчтөний нас, бөөрний дутмагшил, элэгний ажиллагааны өөрчлөлт нь фармакокинетикийн үзүүлэлтэнд нөлөөлөхгүй.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:
• Харшлын ринит
• Коньюктивит
• Чонын хөрвөс
• Харшлын загатнаат дерматоз
• Архаг намарс
ХЭРЭГЛЭХ АРГА:
Дотуур хэрэглэнэ | 10 мг шахмал | 5мг/5мл сироп |
2-12 насны хүүхдэд / 30кг-с ихгүй жинтэй/ | ½ шахмалаар өдөрт 1 удаа хэрэглэнэ | 1 цайны халбагаар өдөрт 1 удаа хэрэглэнэ |
12 дээш насны хүүхэд / 30кг дээш жинтэй/ , насанд хүрэгчдэд | 1 шахмалаар өдөрт 1 удаа хэрэглэнэ | 2 цайны халбагаар өдөрт 1 удаа хэрэглэн |
АНХААРУУЛГА:
Хөхүүл болон жирэмсэн эхчүүд, бэлдмэлд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй