эмийн ургамал

2016-11-12,

Хумсны согогууд юу өгүүлдэг вэ?

Оруулсан : О. Саруул 2009-07-22 20:34:16

Хумсанд толбо, атираа үүсэх

Хумсан дээр цагаан толбо үүсэх нь цус багадалт, элэгь бөөрний болон дааврын өөрчлөлттэй холбоотой байж болно. Хумсны хөндлөн атираа нь хумсны цусны эргэлт өөрчлөгдөх, хүнд мэс заслын дараа болон хордлого, жирэмслэлт, сэтгэл санааны хүнд хямрал зэргээс үүсдэг. Хумсны босоо атираа нь голдуу бодисын солилцооны өөрчлөлт, нойр булчирхай, чихрийн шижин өмчний шинж байдаг. Мөн ходоод гэдэсний ажиллагаа муудах болон биед А аминдэм дутагдсанаа шалтгаалж болно.



Хумс хугарч, цуурах

Хүний биед аминдэм, төмөр дутагдсанаас хумс хэврэг болдог. Ийм үед амин дэмийн дутагдлыг нөхөх төрлө бүрийн жимс, ногоо, сүү цагаан идээг хүнсэндээ түлхүү хэрэглэвэл зохино. Харин хумс цуур, ан цав гарвал мөн нойр булчирхай, чихрийн шижин өвчний шинж тэмдэг байж болно.



Хумсны хэлбэр өөрчлөгдөх

Хумсны хэлбэр өөрчлөгдөж гүдгэр хэлбэриэй болбол уушги, зүрхний үйл ажиллагаа, цусны эргэлтийн системд өөрчлөлт орсныг илтгэнэ. Харин хотгор хэлбэр орвол ходоод гэдэсний өвчин, цус багадалтын шинж байж болно. Иймээс хумсны хэлбэр огцом өөрчлөгдсөн тохиолдолд яаралтай эмчид үзүүлж зүхих зөвөлгөөг авах хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax