эмч ургамал

2016-11-13,

Бидэнд эдгээр “эмч” ургамлууд бий

Гоо сайхан  | 2014 / 07 / 23

Энэ нийтлэлийг уншсаны дараа чамд гэрийнхээ эмийн сан дах антибиотикууд, химийн найрлагатай бүхнийг нь хаямаар санагдах болно. Манай оронд ийм олон төрлийн байгалийн “эмч” нар байхад химийн найрлагаар бие болон гоо сайхнаа хордуулахад хайран биш гэж үү?

Бидэнд эдгээр “эмч” ургамлууд бий
Болдог бол дандаа байгалийн гаралтай эмээ л хэрэглэх юмсан. Гэвч нөгөө талаас хүмүүсийн зохисгүй үйлдлээс болоод маш олон эмийн ургамлууд ховор, нэн ховор ангилалд багтаж, манай орон нүцгэрээд байгаа. Тийм ч учраас эдгээр эмийн ургамлууд хаагуур ургадгийг нь дурдсангүй. Азаар эмийн ургамлуудыг тарималжуулах арга технологийг олж амжилттайгаар ургуулж яваа Х.Жамъяндорж, М.Цэдэнбалжир зэрэг олон ургамал судлаач, эрдэмтдийн ачаар “эмч” ургамлууд байгальдаа үлдэж, хүмүүст ч ач тусаа харамгүй өгсөөр байгаа юм. Уншаад бахархаарай, баярлаарай, бас үндсээр нь тасдалгүй хайрлаж хэрэглээрэй. *Бидэнд юу бий гээч! долоо хоногийн онцлох нийтлэл
1. Нохойн хошуу
Бага байхад Сүхбаатарын талбайн цэцэрлэгт нохойн хошуу цэцэглэсэн байвал зун болсон гэсэн үг, харин жимс нь гарсан байвал намар ойртсоны дохио гэж аав минь зааж өгч байж билээ. Идэхэд гашуун амттай мөртлөө яагаад жимсэнд тооцогддогийг нь багадаа их гайхдаг байлаа. Гэхдээ ач тусыг нь мэдсэнээс хойш гашуун амт нь юу ч биш юм шиг санагддаг болсон шүү. “Зэрлэг сарнай” гэж нэрлэгддэг нохойн хошууны үр, жимс, навч гээд бүгдээрээ эмчилгээний шинжтэй. Аскорбины хүчил, каротинаар баялаг учраас биеийн ерөнхий дархлааг сайжруулахаас гадна бөөрний чулуу, судас хатуурах, чихрийн шижин, цус харвах, ангина зэрэг өвчний үед ууж хэрэглэхэд анагаах ид шидээ харамгүй гаргадаг юм.
2. Алтан гагнуур
Эмийн зориулалттайгаар ашигласаар байгаад “алтан гагнуур” маань улаан номонд орсон юм билээ. Алтан гагнуурыг мэдрэлийн ядаргааны болон ажиллах чадвар буурах үед эрч хүчийг нөхөн сэргээж, мэдрэлийн системийн үйл ажиллагааг сайжруулах ач холбогдлоор нь хэрэглэдэг. Мөн Монголын уламжлалт анагаах ухаанд уушигны сүрьеэ, ясны хугарал, арьсны өвчин, халуун бууруулахад хэрэглэдэг байжээ.
3. Таван салаа
Жаахандаа байрныхаа гадаа тоглож байгаад өвдгөө шалбалах юм уу хөлөө холгохоороо хажуунаасаа таван салааны навч түүж байгаад дээр нь тавиад лентээр тогтоочихоор тэр өдөртөө л эдгэчихдэг байсан. Хаа сайгүй харагддаг байсан таван салаа ургамал хөрсний бохирдлоос болоод хотод их ховор харагдах болжээ. Навч болгондоо таван салаа судсан мөртэй энэ ургамлыг ил шархнаас гадна ходоодны шарханд хатааж, хандалж хэрэглэдэг.
4. Гишүүнэ
Үүнийг ёстой л сорж өссөн дөө, тийм ээ? Монгол нутгийн хаа сайгүй ургадаг, энэ айраг шиг амттай гишүүнэ ургамлыг олон төрлийн хавдрын эсийн эсрэг идэвхтэй үйлчлэлтэй болохыг нь 2010 онд Америкийн эрдэмтэд олж нээжээ. Гишүүний найрлагад агуулагдах полифенол нь удаан буцалгах тусам ач тустай чанарыг нь нэмэгдүүлдэг учраас буцалгаж болгоод хэрэглэвэл сайн. Навч нь хортой учраас хэрэглэж болохгүй, мөн үндсээр нь сугалалгүй дээд иш хэсгээс нь хайчилж аваад хэрэглээрэй.
5. Их шүүдэргэнэ
Ургах газраа тусгайлан сонгодог, зөвхөн шим тэжээлтэй газар хааяа нэг тааралддаг энэ ургамлыг эрт дээр үеэс элэгний хавдар, цөс чулуужих өвчинд хэрэглэж байсан баримт бий. Харин Ботаникийн хүрээлэнгийн ахмад ургамал судлаач М.Цэдэнбалжир гуай 1989 оноос их шүүдэргэнийг хашаандаа тарьж эхэлсэн байна. Түүний “Их шүүдэргэнэ” номонд бичсэнээр энэ эмийн ургамал 250 гаруй өвчнийг анагаах шидтэй бөгөөд хортой хавдрын эхний шатуудад хэрэглэвэл маш үр дүнтэй аж. Ялангуяа элэгний B, C вирусыг устгахдаа гарамгай “эмч” ажээ.
6. Зээргэнэ
Мөн л манай орны ховордсон ургамлуудын нэг. Зээргэнэ өвс уушгины гөлгөр булчинг сулруулах, цусны судсыг нарийсгаж, даралт ихэсгэх, амьсгалын төвийг сэргээх үйлчлэлтэй тул уушгины багтраа өвчтэй хүмүүс хандалж хэрэглэхэд тохиромжтой.
7. Багваахай
Бидний “аабан, бээбэн” гэж тоглодог байсан шар багваахай цэцэг цөс, элэгний хамгийн сайн эмч гэдгийг мэдэх үү? Би ч бас үүнийг саяхан мэдээд элэг муутай ахдаа түүж өгч хэрэглүүлээд байгаа. Энэ цэцэгний цагаан шүүсэнд цөс ялгаруулалтыг дэмжиж, хоол боловсруулах эрхтэн тогтолцоог бүхэлд нь сэргээдэг хүнсний гашуун бодис агуулагддаг. Давстай усанд дэвтээж байгаад салат хийж идвэл сайхан амттайн дээр эрүүл мэндэд их тустай.
8. Халгай болон ганга
Ганга өвсний хандыг ходоод, дотор, бөөр, элэгний үрэвсэлд хэрэглэхэд их сайн. Харин Халгай нь элэг цөс, бөөр чулуужих, үе мөч, хөлдөлт, түлэгдэлт, цагаан мах гарах, ходоод шулуун гэдэсний салстын үрэвсэл, шээс задгайрах, эмэгтэйчүүдийн савны өвчин, сарын тэмдэгийн хугацаа өөрчлөгдөх, гэдэс гүйлгэх өвчнүүдийг анагааж чадна. Харин энэ хоёр ургамал өөр нэг ач холбогдлоороо хоорондоо төстэй. Төстэйгөөр барах уу нийлэх юм бол маш сайн үр дүнг үзүүлдэг. Тийм болохоор л нэг бүлэгт оруулсан юм шүү дээ. Тэрхүү ач холбогдол нь үс арчилгаа юм. Үсийг ургуулж, бэхжүүлэхээс гадна уналтыг нь зогсоож гялалзуулах үйлчилгээг үзүүлнэ. Халгайн ханд, Ганга өвсний ханд, А, В2, С, К амин дэмүүд агуулсан “Гялбаа” шампунь чиний үсэнд дээр хэлсэнчлэн үйлчлэх болно. Дээр нь бохирдлыг сайтар цэвэрлэж, хуйхыг тайвшруулан амраадагаас гадна эмзэг мэдрэмтгий арьсанд харшил өгөхгүй. Аргагүй шүү дээ. Монгол эмийн ургамлын хандаар хийсэн юм чинь. Химийн бодисонд хордсон үсэндээ ч санаа зоволтгүй. “Гялбаа” эрүүлжүүлээд өгчихнө. Монос эмийн сангууд болон томоохон сүлжээ супемаркетуудаас худалдан аваарай.
Эдгээрээс гадна ханиадны дайсан царван, сүрьенд уудаг дэрвэгэр жиргэрүү, эмээ өвөө нарын даралт ихсэхээрээ уудаг долоогоно, чихэр өвс, сөд өвс зэрэг тоолж барамгүй олон төрлийн “эмч” ургамлууд бидний эх оронд ургадаг. Гэхдээ хандны хэмжээ, хэрэглэх зааврыг бүгдийг нь

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax