эмзүй ч болохын давуу тал

2016-11-13,

“Монос” группын үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга, Төрийн шагналт, доктор, профессор Лувсангийн Хүрэлбаатартай  нийслэлийн Биокомбинатын ойролцоох Эмийн ургамлын ботаникийн цэцэрлэг дээрээ байх үед нь уулзаж, ярилцлаа.

Энэ хэзээ байгуулагдсан, ямар учиртай ботаник цэцэрлэг вэ?

1999 онд байгуулагдсан. 15 жил болж байна. Монгол оронд ургаж байгаа эмийн ургамлуудын амьд цуглуулга юм даа. Нийт 10 гаруй га газар мөн Дарханд 42 гаруй га байгаа.


Эмийн ургамлыг тарималжуулахын ач холбогдол нь юу юм бэ?

Монгол орон бол эмийн ургамлын нөөцөөр тийм баялаг орон биш. Маш олон төрлийн ургамал бай...