зөв хооллолт 2

2016-11-12,
Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд зөв зохистой хооллох нь чухал юм. Энэ нь олон төрлийн хүнсний бүтээгдхүүнийг зөв харьцаа, хэмжээтэйгээр хэрэглэнэ гэсэн үг юм.

Хүнсний бүтээгдхүүнийг шимт бодисын агууламжаар нь үр тариа, мах, ногоо, жимс, сүү, өөх тосны гэж 6 ангилдаг бөгөөд эдгээр нь танд хэрэгтэй шимт бодис, илчлэгийг өгнө.

        1.    Үр тарианы төрөлд гурилан бүтээгдхүүн, будаа, гоймон, төмс, орох бөгөөд нүүрс ус, ислэгийн эх үүсвэр болно.
        2.    Махны төрөлд бүх төрлийн малын мах, тахиа, загас, өндөг, шош, буурцаг, дүпү, хиам орох бөгөөд эдгээр нь уургаар баялаг юм.
        3.    Хүнсний ногооны төрөлд бүх төрлийн хүнсний ногоо багтах бөгөөд эрдэс бодис, аминдэмийн эх үүсвэр болдог.
        4.    Сүүн бүтээгдхүүн нь уураг, кальци болон бусад эрдэс аминдэмийн үүсвэр болдог.
        5.    Жимсний төрөлд бүх төрлийн жимс, жимсгэнэ, жимсний шүүс орох бөгөөд нүүрс ус, аминдэм, эрдсийг эх үүсвэр болдог.
        6.    Өөх тосны төрөлд ургамлын тос, майонез, гахайн өөхтэй мах, самар, цөцгийн тос орох бөгөөд тосны агууламж өндөртэй нь юм.

Хоол хүнсний хэрэглээ:

        •    Хоол хүнсийг хэт халуунаар хэрэглэхгүй байх
        •    Өдөрт 3 удаа, тогтмол цагт идэж занших
        •    Хооллохдоо 1 дор хэт их идэхгүй, олон цагаар өлөн явахгүй байх
        •    Хоолыг яаралгүйгээр тайван, сайн зажиллаж идэх
        •    Давсыг аль болох бага хэрэглэх, хужир, нимбэгний шүүсийг хэрэглэж байх
        •    Хоолыг тасалгааны хэмд 2-с дээш цаг байлгахгүй байх, хөргөгчинд хадгалах
        •    Оройн хоолыг унтахаас 3 цагийн өмнө идсэн байх
        •    Архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
        •    Түүхий хүнс болон болсон хүнсийг тусад нь хадгалах, хэрчдэг мод хутгыг нь мөн тусад нь байлгах

Хүнсний хэрэглээний зохицол:
 
    Хүнсний ногоо нь гурил, гурилан бүтээгдхүүн, махны төрөлтэй нийцэх ба хамгийн сайн зохицолтой. Жишээ нь: жигнэсэн үхрийн мах, гурвалжин будаа, байцааны салат гэх мэт. Харин сүүн бүтээгдхүүн нь гурил болон махан бүтээгдхүүний төрөлтэй зохицдог бол хүнсний ногоо, жимсийг хамт хэрэглэхгүй байх нь зүйтэй.
 

Хоол тэжээл хурдан, зөв шингэхэд дээрхи зохицолыг мэдэж байх нь чухал.

    Нүүрс ус, цардуул ихтэй хоолны боловсруулалтад амны хөндийд ялгардаг алкалайн гэдэг фермент хэрэгтэй байдаг. Харин уураг ихтэй хоолны боловсруулалтанд хүчил хэрэгтэй байдаг. Энэ нь ходоодноос ялгардаг. Алкалайн болон хүчил нь хоорондоо нэгдэхээрээ бие биенийхээ үйлчилгээг саармагжуулж, хоол боловсролт удааширч сайн шингэдэггүй байна.
 
Хүнсний бүтээгдхүүний “Е” тэмдэгт:

    Манай орны хувьд өдөр тутмын хүнсний бүтээгхүүнийхээ 80%-г гадаадаас нийлүүлдэг.Тиймээс  Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас олгодог “Е” тэмдэгтийн тухай танилцуулж байна. Хүнсний Бүтээгдхүүнд химийн бодисыг их хэмжээгээр хэрэглэх болсноос хүний биед аажимдаа хортой нөлөө үзүүлэх болсон учраас “Е” тэмдэгтийг дотор нь 6 ангилдаг байна.
1.    Эрүүл мэндэд хортой
2.    Сэжиг бүхий
3.    Эрүүл мэндэд хортой нь нотлогдсон орц
4.    Эд, эрхтнийг гэмтээгч орц
5.    Хавдар үүсгэгч

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax