Эмзүйчийн ёсзүй

2016-11-12,

Эм зүйчийн андгай

Эм зүйч би:
Мэргэжлийн үүрэг хариуцлага, ёс зүйгээ эрхэмлэн дээдэлж, төрийн хууль,  стандартын шаардлагыг чандлан сахиж, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө  өөрийн мэдлэг чадвараа бүрэн дайчлан зориулахаа андгайлж байна.

Би:

Эзэмшсэн мэргэжлээрээ бахархан

Мэргэжлийн ёсзүйг чандлан сахина.

Би:

Хүнлэг чанарыг дээдэлж

Хүн ардынхаа эрүүл мэнд,

Сайн сайхны төлөө зүтгэнэ.

Би:

Эрх зүйн шаардлагад нийцсэн

найдвартай, тэгш, шударга

үйлчилгээг хэвшүүлнэ.

Би:

Үйлчлүүлэгчийн эрх ашгийг

Хувийн сонирхолоос илүүд үзнэ.

Би:

Мэдлэг чадвараа тасралтгүй хөгжүүлж

Мэдээлэл, туршлагаа бусадтай хуваалцагч байна.

Би:

Эрүүл мэндийн салбарын манлайлагч байж

Залгамж хойч үеэ халамжлан хүмүүжүүлнэ.

 

Эм Зүйн Мэргэжлээр Төгсөгчдийн Холбоо нь Олон Улсын Эмзүйн Холбооны гишүүн байгууллагын хувьд энэхүү тангарагийн загварыг "Эм зүйчийн андгай" болгон баталгаажуулж андгай өргүүлэх үйл ажиллагааг санаачилсанаар АШУҮИС-ийн Эмзүй Био-анагаахын сургуулийг 2015 онд Эм зүйч мэргэжлээр төгсөгч нар анх удаа Эм зүйчийн андгай өргөлөө.

 

em zuichiin andgai

Ёс зүйг эрхэмлэгч, манлайлагч эм зүйч бэлтгэн гаргахад хамтран ажилласан АШУҮИС, Эм зүй Био-Анагаахын сургуулийн захиргаа, Оюутны албаны хамт олон, эм зүйчид болон андгай өргөсөн эм зүйч нартаа ажлын өндөр амжилт хүсэн ерөөе!

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax